2018 оны 02 сарын 23

Дараа үеээ халамжлах нь

“Ментор” гэдэг үг нь Грекээр “агуу багш” гэсэн үгнээс гаралтай. Есүс Христийн удирдлагын жишээ бол “ментор” буюу “халамжлах” гэсэн ухагдахууны үндэс суурь юм. Христийн дэлгэрүүлсэн “халамжлах” удирдлага нь явсаар МЭ I зуунаас эхлэн Христийн биед маш хүчтэй тархсан байдаг. Өнөөгийн бидэнд энэхүү “халамжлах” үйлчлэл тулгамдсан сэдэв болоод байна. Учир нь дэлхий дахины Христитгэгчдийн дундаж насыг 50 гэж дүгнэсэн судалгаа байдаг бөгөөд энэ нь Христийн бие хөгширч байгааг харуулж байгаа тул дараа үеээ халамжлах хэрэгцээг илтгэж байна. Тэгвэл энэхүү хичээлээр итгэлийн залгамж халаа болсон өсвөр залуучуудыг “халамжлах” гэдэг нь юу болох талаар үзээрэй.



Сэтгэгдэл