2018 оны 02 сарын 14

Бурханы алдрын төлөө

"Шинэ Амьдрал" Чуулган

Аливаа шашны зан үйл шингэсэн уламжлалт баяр, ёслолд Христитгэгч бид хэрхэн хандах вэ? Үүний талаар библид хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ? Тэгвэл энэ асуудал эртний Коринт хотод ч тохиолдож байжээ. Коринт хотынхонд тулгарсан асуудалд Паул хэрхэн хариулт өгснийг энэхүү хичээлээр харцгаах болно.

Паул бүхнийг Бурханы алдрын төлөө үйлдэгтүн гэж зааварчилжээ. Бүгд зөвшөөрөгддөг боловч бүгд тустай биш. Бүгд зөвшөөрөгддөг боловч бүгд босгон байгуулдаггүй. Тиймээс босгон байгуулах зүйлсийг үйлд. Босгон байгуулахын тулд хэн ч өөрийнхийг бүү эр гэжээ.

Ахуй соёлын ямар ч асуудлуудын дунд зүрх сэтгэл дотроо Бурханы алдрын төлөө бүхнийг  үйлдэхэд бид зөвтгөгддөгийг харуулжээ.

 



Сэтгэгдэл