2018 оны 03 сарын 20

Загалмайн зовлонг дурсахуй

"Мөрөөдөл ба Хайр" чуулган

Христийн дахин амилалтын үнэ цэнэ бол Түүний загалмайд цовдлогдсон явдал юм. Галд шатаж буй байшин дотор бидний үр хүүхдүүдийн нэг байх аваас бид амиа золин хүүхдээ аврахаар тийш орох болно. Үүнтэй адил Бурхан Эцэг биднийг мөнхийн галд шатааж үхүүлэхгүйн тулд Өөрийн “Амь”-ийг явуулсан юм. Тэрхүү “Амь” нь Түүний Хүү Есүс Христ билээ. “Амь” нь бидний гэмийн төлөө цовдлогдож нас бараад амилахдаа бидэнд Тэнгэр Улс буюу Мөнх Амь руу хөтлөх замыг нээсэн. Бид Түүний зовлонтой ойр, нэгдмэл байснаар дахин амилалтын үнэ цэнийг илүү ойлгоно. Христ цовдлогдохоосоо өмнө “Та нар миний төлөө бус өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө уйл” хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл загалмайн өмнө гэмшлийн нулимс урсах учиртай юм. Энэ нь бидний шинэ амьдралын эхлэл билээ.



Сэтгэгдэл