2018 оны 11 сарын 29

Бурханы дуу хоолойг сонсох нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Таны хувьд Бурханы дуу хоолойг сонсоно гэдэг юу вэ? 

Бидэнд өгөгдсөн Бурханы үгийг Грек хэлний хоёр үгээр илэрхийлдэг бөгөөд эдгээр үгс нь:

А/ "Logos"- Нийт бүх хүн төрөлхтөнд хандаж хэлсэн Бурханы үг

Б/ "Rhema"- буюу хувь хүнд тухайн нөхцөлд хандаж хэлсэн Бурханы үг гэж хоёр ухагдахуунаар салгаж ойлгодог. 

Бурхан мэдээж Өөрийн үгийг хүссэн хүндээ Өөрийн дуу хоолойгоороо ярих чадвартай ч Христитгэгч бидэнтэй дараах нийтлэг арга замаар түлхүү ярилцдаг

Үүнд: 

1. Бурхан бидэнтэй Өөрийн Ариун Бичээс болох Библийн дагуу ярьдаг. 

2. Тухайн бүс нутгийн чуулганд идэвхитэй хамрагдаж сүнслэг удирдагчийн доор дуулгавартай дагалдах явцад сүнслэг удирдагчаар минь дагуулж бидэнтэй ярьдаг. 

3. Бурхан бидэнтэй тухайн нөхцөл байдлыг ашиглан мөн ярихыг эрмэлздэг юм. 

 



Сэтгэгдэл