2020 оны 09 сарын 11

Альфа Цахим Конферэнц 2020

Бидний ихэнхи нь сүм чуулганыг сандал, тайз, индэр бүхий барилга гэж боддог. Чуулган бол харин та болон би гэдгийг мартах үе бий.

Covid-19 дэлхий даяар сүм чуулганыг байшингаас нь гарган цахим ертөнцөд аваачжээ. Чуулганууд цугларалт болон үйлчлэлүүдээ тэс ондоо байдлаар хийхэд суралцаж, шилжилт хийхийн хэрээр асар их сорилтуудтай тулгарсаар. Гэвч чуулганы хувьд бид сайнмэдээний төлөө цахим орчныг хараахан бүрэн ашиглаагүй байна.

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч, пастор, мөн “Нийгмийн Сүлжээнээс Нийгмийн Үйлчлэл рүү” номын зохиогч Нона Жонес тэрээр “Бид нийгмийн сүлжээг ашиглаад маш олон хүнийг барилга дотроо багтаах өөрсдийн мөрөөдлөө гүйцэлдүүлмээр байна. Хэрвээ олон хүнийг барилга дотроо багтаавал бид амжилттай байх болно.” гэжээ.

Гэхдээ Есүс Матай номын 28:19-д хэлэхдээ “'Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа.” Энэ хэсэгт түлхүүр үг нь яв буюу Бурхан биднийг илгээж байна.

Тэнд далайг тэнгисээр дүүрэн мэт олон хүмүүст аврагчийн хэрэгцээ байгаа бөгөөд, тэр хүмүүс өөрсдөө Түүнийг олохын тулд Ням гарагт сүмийн барилга руу алхаад орж ирэхгүй” гэж Жонес нэмэн хэлжээ.

Энэ цахим үед, хүмүүс өөрсдийн дийлэнхи цаг хугацааг онлайн орчинд өнгөрүүлж байгаа ч тэдэнд холбоо харилцаа болон хамт олны асар их хэрэгцээ байна. Тэд дараах асуултуудыг асуусаар л байна: Хэнд найдаж болох вэ? Юу хамгийн чухал вэ? Би хаана аюулгүй вэ? Би яагаад ганцаардлыг мэдэрч байна вэ? Би хэрхэн хайрлагдах вэ?

Альфа эдгээр асуултад хариулахаар зориулагдсан.

Альфа бол Христитгэлийн суурийг хамтдаа судалж амьдрал, итгэл, Бурханы талаар нээлттэй харилцан яриа өрнүүлэх зорилготой цуврал уулзалтууд юм. Тэгвэл Цахим Альфа уулзалтыг Альфа Монгол болон чуулганууд цахим орчинд хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд олон хүмүүс үнэнийг эрэн хайж буй энэ цагт Монгол Чуулгануудтайгаа хамтран Цахим Альфа хийхэд нь туслаж байна.

Монгол улсад өнөөдөр 2.2 сая интернэт хэрэглэгч байна. Цахим орчинд их цагийг өнгөрүүлж байгаа мянга мянган тэдгээр хүмүүс одоо тэгвэл нутгийн чуулгантай цахимаар холбогдоно гээд та төсөөлөөд үздээ.

Дэлхий дахинд их түгээмэл ашиглагдах болсон Альфа хөтөлбөр анх боловсруулагдсан Лондон хотод байршилтай Англикан чуулган болох Холи Тринити Бромптон чуулганыг удирдаж буй Ники Гамбел хэлэхдээ, “Цахим Альфа бүр үнэхээр, үнэхээр намайг гайхшруулж чадсан. Альфаг цахимаар хийх гэдэг санаа надад огт бүтэшгүй санагдсан юм. Би үргэлж хэлдэг байсан л даа, яагаад хүмүүс Альфаг цахимаар хийнэ гэж? Альфа чинь нүүр нүүрээ харж уулзаад хамтдаа хооллох шүү дээ, тийм учраас би хүсээгүй. Гэтэл намайг гайхшруулсан зүйл гэвэл цахим орчинд Альфа үнэхээр сайн хийгдэж байгаа явдал юм.”

Бид мянга мянган хүмүүс амьдралын хамгийн том асуултуудын учрыг олох зорилгоор цахим альфад бүртгүүлсээр байгааг харж байна. Альфагийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй олноор хүмүүс бүртгүүлэн цахимаар оролцож байна гэвэл та итгэх үү? Зөвхөн шинээр оролцсон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөөд зогсохгүй, Цахим Альфа нь чуулгануудыг дахин хүчирхэгжүүлж байна.

Фан Лоан, цахим альфагийн зочин тэрээр өөрийн сэтгэл хөдлөлөө ийнхүү илэрхийлжээ, “Цахим Альфа миний дэлхий ертөнцийг үзэх үзлийг бүрэн өөрчилсөн бөгөөд өмнө нь бүр хэзээ ч ач холбогдол өгч байгаагүй зүйлс болох өөрийгөө болон Христитгэлийн талаар илүү сайн ойлголттой болоход тусласан юм.”

Сайнмэдээ сүм чуулганы хананаас гадуур тараагдаж байна. Интернэт орчинд байгаа хүмүүс одоо таны чуулгантай холбогдож, цахим орчинд Бурханы Хаанчлалыг тэлэхэд ашиглагдана гээд төсөөлөөд үз дээ. Бидэнд өмнөх аль ч цаг хугацаанд хэзээ ч хүрч чадаагүй тийм олон хүнд сайнмэдээг хүргэх боломж нөөц үүслээ.

“Чуулганд хэзээ ч очихгүй байсан хүмүүсийн гэрт чуулган очлоо. Итгэл үнэмшлийн талаар хэзээ ч судлахгүй байсан хүмүүс одоо цахим орчинд итгэлийг олж авч байна. Энэ бол хамгийн гайхалтай цаг үе. Энэ бол ухрах цаг биш, энэ бол Эзэний Хаанчлал урагш давших цаг үе юм” хэмээн Гамбел нэмж хэлсэн юм.

Харин одоо та энэ боломжийг ашиглаж цахим илгээлтийн талбарт Бурханы Хаанчлалыг тэлэхэд бэлэн үү?

Доорх өдрүүдэд бидэнтэй хамт цахимаар нэгдэж илүү ихийг олж мэдээрэй:

  1. Альфа Цахим Авралын Зар Конференц 2020
    9 дүгээр сарын 17 | Пүрэв гараг | 19:30 - 21:30 (GMT +8)
  2. Цахим Альфа Сургалт
    9 дүгээр сарын 18 |Баасан гараг | 19:30 - 21:30 (GMT +8)

Үндсэн илтгэгчид
Ники Гамбел
Ники Гамбел нь Төв Лондонд байршилтай, Ням гарагт нийт 5 байршилд 11 цуглаан хийдэг Холи Тринити Бромптон (Holy Trinity Brompton-HTB) чуулганы тэргүүн пастор юм. Тэрээр нийт 169 оронд бүх томоохон Христитгэлт урсгал чиглэлүүдийн хэрэгжүүлдэг, Христитгэлийн үндсэн суурийг заадаг Альфа хөтөлбөрийн санаачлагч юм. Ники болон түүний эхнэр Пиппа хамтдаа Библийг 1 жилд нэртэй Библи судлалд дуу оруулсан. Ники Тринити Коллеж, болон Кембридж сургуулиудад хуулиар сурсан бөгөөд Оксфордын Их Сургуульд Теологиор суралцаж байсан, мөн 1977-1983 онуудад Хуульчаар ажиллаж байсан. 1986 онд HTB чуулганд эрхлэгчээр орж 2005 онд тэргүүн пастор болжээ.

Давид Киннамэн
Давид Киннамэн нь “Цөллөгийн Итгэл”, “Сайн Итгэл”, “Чи намайг алдлаа” болон “үлИтгэгч” хэмээх шилдэг борлуулалттай номуудын зохиолч юм. Мөн Давид бол чуулган, ашгийн бус байгууллагууд болон кино студиэс авахуулан санхүүгийн салбар хүртэл маш олон компаниудтай хамтран ажилладаг тэргүүлэх судалгаа ба харилцааны Барна Группийн ерөнхийлөгч билээ. Давид 1.5 сая гаруй хувь хүмүүсийн ярилцлагыг хийсэн бөгөөд АНУ болон дэлхий нийтэд 100 гаруй том хэмжээний судалгааны ажлуудыг удирдсан туршлагатай хүн юм. Давид эхнэр болон 3 хүүхэдтэйгээ хамтаар АНУ-н Калифорни мужид амьдардаг.

Альфа Цахим Конференцдоо дараах холбоосоор бүртгүүлээрэй: https://tinyurl.com/AlphaDEC20

 



Сэтгэгдэлүүд
  • Orgilbayar Zorigt Besud | 2020 оны 09 сарын 14 IP: 202.126.90.127

    Wow. Баярлалаа

Сэтгэгдэл