Монгол Кампус Крусейд фор Крайст
Доктор Билл Брайт болон түүний эхнэр Вонет Брайт нар Их Эзэн Есүс Христийн Агуу Захирамжийн биелэлтийн төлөө дуудагдсанаар Олон Улсын Кампус Крусейд фор Крайст байгууллага 1951 онд үүсгэн байгуулагдсан. Монголд “Инспирейшнл Филмс” нэрээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд Библийн Лук номоор сэдэвлэсэн “Есүс” киног Монголчуудад үзүүлэх зорилгоор “Монгол кино үйлдвэр”-тэй гэрээ байгуулж, тус киног Монгол хэл рүү орчуулж байлаа. Энэхүү киног анх 1992 оны 1 сарын 11-нд Улаанбаатар хотын гурван кино театрт нээхэд 2500 гаруй хүн үзсэн байна. 2012 оны байдлаар давхардсан тоогоор 1’809’717 монгол хүн Есүс киног үзээд байна. 1998 онд Хууль зүйн яамнаас МККК байгууллагад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгов. Өнөөгийн байдлаар оюутан, багш, эмч, тамирчин, өсвөр, сүм чуулган, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнесмэн гэх мэт нийт 9 талбарт үйлчлэл хийж байна.
Үйлчлэлийн дэлгэрэнгүйг: www.mongoliaccc.org