Христитгэгчдийн дунд "Янг ах" гэж алдаршсан Хятадын газар доогуурх чуулганы удирдагч, "Иерусалим руу буцах нь" хөдөлгөөний тэргүүн тэрээр 1958 онд төржээ. Түүний жинхэнэ нэрийг Лю Зенинь гэдэг боловч Хятадын итгэгч ахан дүүсийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд нэрээ нууцалж "Янг ах" гэдгээр олонд нэрээ таниулжээ. "Янг" гэдэг нь "Үүл" гэсэн утгатай ханз. Тэрээр 1980-аас 1990 оны үеийн Хятадын газар доогуурх чуулганы хөдөлгөөний гол удирдагчдын нэг байсан бөгөөд итгэлийнхээ улмаас олон удаа баривчлагдан нийт 10 жил орчим шоронд хоригдож байжээ. Түүний хамгийн сүүлд хоригдож байсан газар нь Хятадын хамгийн чанд дэглэмтэй, өндөржүүлсэн хамгаалалттай шорон байсан боловч  Ариун Сүнсний дуу хоолойг сонссоноор  гайхамшиг болж шоронгийн хаалгаар алхан явсаар гарч чадсан тухай "Тэнгэрлэг Хүн" хэмээх түүний дурдатгал номонд бичигдсэн байдаг. Тэрээр өөрөө бичихдээ шоронгийн харгалзагч нарын хажуугаар үл үзэгдэгч хүн мэт алхаад гарсан гэжээ. Тэрээр шоронгоос оргосныхоо дараа Хятадаас мөн л гайхамшгаар дүрвэн гарч өдгөө Германы иргэншилтэй болсон бөгөөд 2001 оноос хойш "Иерусалим руу буцах нь" хөдөлгөөнийг удирдан үйлчилж байна.  Тэрээр эхнэр Делинь болон хоёр хүүхдийн хамт Германд амьдардаг. Түүний хүү нь мөн пасторын үйлчлэл хийдэг. 

 

Liu Zhenying

Liu Zhenying
"Тэнгэрлэг Хүн" Янг ах
Үзсэн 1201 | 2018 оны 09 сарын 17
Liu Zhenying
Дуулал 23
Үзсэн 612 | 2018 оны 09 сарын 20