Эд 1978 онд Библийн сургуульд элсэн орсоныхоо дараа залуучуудын цуглаанд пастороор үйлчилж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 20 жилийн туршид Америкийн сүм чуулган, сургуулиудад бэлгийн цэвэр ариун байдлын талаар заадаг алдартай илтгэгч болсон билээ. "Секс Эд" нэрээрээ алдаршсан Эд Эйнсворт нь нийт 42 орны 6 сая гаран өсвөрийнхөнд бэлгийн ариун байдлаар талаар заагаад зогсохгүй, хөгжиж буй орны нутгийн чуулганы пасторуудад манлайлын ур чадварт бэлтгэдэг дасгалжуулагч юм. Түүнчлэн тэрээр "Секс ба үерхэл" нэртэй баримтат кино хийж онлайнаар олны хүртээл болгосон бөгөөд үүнээс хоёрыг нь АНУ-д, нэгийг нь Лондон, удаахыг нь Францад хийж дуусгасан байна.