Итгэлийн тунхаг

Бид дараах зүйлд итгэдэг:

• Бурханаар өгөгдсөн, тэнгэрлэг онгодтой, алдаа мадаггүй, цогцоороо найдвартай, итгэл болон төлөвшилт дэх бүхий л хэрэгт хамгийн дээд эрх мэдэл нь болох Ариун Бичээст итгэдэг.

• Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурвалаар оршигч цор ганц Бурханд итгэдэг.

• Махан биед илэрхийлэгдсэн Бурхан Эзэн Есүс Христ, Түүний онгон эмэгтэйгээс мэндэлсэнд нь, гэм нүгэлгүй амьдралд нь, тэнгэрлэг гайхамшгуудад нь, аймшигт, авралын үхэлд нь итгэдэг.

• Түүний биеийн дахин амилалтад нь, дээш одсонд нь, зуучлагчийн ажилд нь болон Хүч ба Алдар дотор дахин Өөрийн биеэр ирнэ гэдэгт итгэдэг.

• Алдагдсан гэм нүгэлт хүн Эзэн Есүс Христийн урсгасан цусаар, үйлсээр бус итгэлээр аврагдаж, Ариун Сүнсээр шинэчлэгдэнэ гэдэгт итгэдэг.

• Итгэгчийн дотор оршиж, түүнийг Эзэн Есүс Христийн төлөө ариун амьдарч, гэрчилж, ажиллах чадварыг өгдөг Ариун Сүнсэнд итгэдэг.

• Христийн Бие болсон Чуулган буюу бүх үнэн итгэгчдийн Сүнсний нэгдэлд итгэдэг.

• Аврагдагсад ба алдагдагсдын аль алиных нь дахин амилалтанд итгэдэг. Амилахуйд аврагдагсад нь амь, харин алдагдагсад нь гэсгээл хүртэнэ гэдэгт итгэдэг.

• Өнөөгийн нийгэмд, хүнд бүх талаар нь хүрэх гэсэн Бурханы Үгийн дагуух Чуулганы илгээлтэд итгэдэг.